Бостон хотын Массачусетс технологийн коллежид цагдаагийн оффицер алагджээ

1558

  Өнгөрөгч хоногуудад олны анхааралын төвд байгаа террорист халдлага болсон Бостон хотод дахин хүний амь эрсэдлээ. Бостон хотод байрлах Массачусетсын Технологийн Коллежид орон нутгийн цагаар 4 сарын 18 – ны 22 цаг 30 минутанд буюу манай цагаар өнөөдөр цагдаагийн ажилтан алагдсан талаар Ёнхап агентлаг мэдээллээ.

Амиа алдсан цагдааг хэд хэдэн удаа буудсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй эмнэлэгт хүргэгдэх үедээ амьсгал хураажээ. Энэхүү хэрэг явдлын талаар одоогоор тодорхой мэдээлэл албаныхан өгөөгүй байгаа бөгөөд сэжигтнийг эрэн сурвалжлах ажил эд явагдаж байна. Мөн коллежийн ойролцоогоос бууны сум олжээ. Коллежийн захиргаанаас нөхцөл байдал түгшүүртэй байгаа учир онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг оюутнууддаа анхаарууллаа.

Бостонд өнгөрсөн 4 сарын 15 – ны өдөр Марафон гүйлтийн үеэр террорист халдлага болж 3 хүн амь үрэгдэж 180 хүн гэмтэж бэртсэн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн 87.170.70.166 GERMANY
GERMANY
Жинхэнэ хөрөнгөтнүүдийн оронд л асар их аллага гарч байнадаа... хөрөнгөтөөн гэж. Уучлаарай. Их хүндээр битгий хүлээж аваарай.