Нигерээс зугатсан С.Энхмаа хаана яваа бол ...

4360

Нигер улсын иргэнтэй гэр бүл болон Африкийг зорьсон С.Энхмаа бүсгүй хоёр хүүхдийнхээ хамт одо хаана байгаа нь тодорхойгүй байна. Христийн сүм болон сайн санаат хүмүүсийн хандив тусламжийн ачаар Монголоо зорьсон ч одоо хаана яваа нь тодорхойгүй байна. Харин оронд нөхрийнхөө дарамтад таван жил амьдарсан С.Энхмаа өөрийгөө аврахын тулд чадах чинээгээрээ тэмцэж байжээ. С.Энхмаагийн ярианаас тус улсад ийнхүү удах болсон хамгийн том шалтгаан нь Нигер улсад манай улсын элчин сайдын яам байдаггүй явдал байсан гэв. Гэсэн ч тэрээр өөрийн боломжоороо холбогдох боломжтой бүх л хүмүүст ханджээ. Түүний ярьж байснаар тэрээр 2010 онд Египетэд суугаа Монголын элчин рүү хандан е-mail илгээсэн ч хариу ирээгүй аж. Ийнхүү түүний арга мухарджээ. Гэсэн ч тэрээр хөршүүдийнхээ тусламжтайгааронгоцны хоёр тасалбар авч, христийн сүм рүү тусламж эрэн зугтсанаар сайн хүмүүсийн тусламж аван нутагтаа ирэхээр болсон. Гэвч тэрбээр өнөдөр Монголд ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Манай ГХЯ-наас хоблогдох байгууллагуудад хандан анхаарал тавьж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. С.Энхмааг харихад нь тусалж байсан хүмүүс 2010 оноос эхлэн туслахыг оролдож байжээ. Монголд ирэхийг хүссэн гадаадын иргэдэд зориулсан /welcome2mongolia.mn/сайтын монголын виз хүсэх, өргөдөл гаргах мэдээллийн хуудсынсэтгэгдэл бичих хэсэгт2010 оны аравдугаар сарын 23-нд Жеф Эллэн гэж хүн С.Энхмаагийн талаар бичжээ. Тэрээр “Өдрийн мэнд ноёнтон/ хатагтай, миний нэр Жеф. Надад нэг монгол найз бий, түүнийг Сумъяагийн Энхмаа гэдэг.Тэр энд Нигерт маш хүнд нөхцөлд байна. Бид эндээс хөрш орнуудад байгаа Монголын элчин сайдын яам болон Монголтой холбогдох бүх л боломжийг хайлаа. Гэсэн ч ямар ч үр дүнд хүрч чадсангүй. Би Их Британи болон АНУ-д суугаа элчин сайдын яамууд руу хандаж захидал илгээсэн ч энэ бас л бүтэлгүйтсэн. Одоо түүнд үнэхээр тусламж хэрэгтэй, тэр буцахыг хүсч байгаа. Энхмаа одоо Нигерийн Ожо Барракс Лагос гэдэг газарт байна. Та бүхэн бидэнтэй холбогдож Нигертэй ойрхон байгаа Монголын элчин сайдын яамтай холбогдох боломжийг хэлж өгч, мэдээлэл өгөөч” хэмээн бичиж байжээ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyu 182.160.36.112 MONGOLIA
MONGOLIA
mongold irsen bna lee. bi sansariin Homeplaza delguurt taaraldsan. ohinoo daguulaad yavj bsan. ****
Aagii 180.149.78.20 MONGOLIA
MONGOLIA
Welcome2mongolia.mn gsn site algadaa. Zow nygtalj bicheechee
Jochin 202.179.20.237 MONGOLIA
MONGOLIA
Gadaadad baidag ikchingiihen ajilaa hiigeesee!!!!!, Canada d baigaa elchin bas mash muu, dandaa hvndrel uchiruuls=dag