Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 45-р сургууль дээр саналаа өглөө

1133

Монгол Улсын 2013 Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу орон даяар 07 цагаас эхэллээ. Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох энэ удаагийн сонгуульд нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, харъяа хэсгийн хороодод санал өгсөн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн 6-р хорооны сонгуулийн хэсгийн хороонд санал өгсөн бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, гэргийн хамт Сүхбаатар дүүргийн 45-р сургууль буюу тус дүүргийн сонгуулийн 6-р хэсгийн хороонд саналаа өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “Монголчууд бид улсынхаа төрийн тэргүүнийг энэ өдөр сонгох гэж байна. Нийслэлчүүд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, сонгуульдаа саналаа өгөөрэй. Нийслэлийн иргэн таны санал энэ хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг санаарай” гэж онцлон хэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.