“Бид нэг салбарынхан” спорт наадам болж байна

930

Нийслэлийн архивын салбар нь 1958 оноос архивын эрхлэгч, фондчин гэсэн 2 орон тоотойгоор эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хотын нутгийн захиргааны байгууллагын баримтыг өөр дээрээ төвлөрүүлэн ажиллаж ирсэн түүхтэй. Өдгөө Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ойн өдрүүд тохиож байна. Ойн хүрээнд “Бид нэг салбарынхан” спортын бага наадмыг 2013 оны 6 сарын 28, 29-ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт зааланд зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, нийт тамирчиддаа спортын амжилт хүслээ.

Нийслэлд архивын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хаагчдыг танилцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллүүлэн идэвхитэй байдлыг өрнүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, спортоор тэргүүлэх баг хамт олныг шалгаруулах зорилгоор уг наадмыг зохион байгуулж байна. Тэмцээн Волейбол, ширээний теннис, олс таталт гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд нийслэлийн Нутгийн захиргааны 20 байгууллагын 10 баг тамирчид оролцож байна гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.