Яармагийнхан дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ илэрхийллээ

1181

Орон сууц санхүүжилтийн корпорациас Хан-Уул дүүргийн 4-р хороо буюу Яармаг орчмын гэр хорооллын иргэдийн дунд гэр хорооллын дахин төлөвлөлт болон газар шинэчлэн зохион байгуулах ажиллагаанд оролцох хүсэлтэй, эсэх талаар судалгаа явуулжээ. ОССК-аас явуулсан судалгаанд Хан-Уул дүүргийн 4-р хороонд амьдардаг 1848 өрх айлын 500 нь хамрагдсан байна. 

Судалгаанд хамрагдсан өрхийн 365 нь буюу 73 хувь нь газраа өмчилж авсан харин 95 өрх нь тухайн газраа эзэмшиж байна гэж хариулсан байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд 118 өрх хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 200 өрх нь газар шинэчлэн зохион байгуулахыг дэмжжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Бямба гарагт Хан-Уул дүүргийн 4-р хорооны иргэдтэй уулзаж, Яармагийн гэр хорооллыг урьдчилсан байдлаар хэрхэн төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.

Энэ хэсгийн урьдчилсан төлөвлөлтөөр 118 айл бүхий амины орон сууц, 600 айлын нийтийн орон сууц барьж, худалдаа үйлчилгээний төв, цэцэрлэг, эмнэлэг барихаар төлөвлөжээ. Мөн ногоон байгууламж, хорооллын тохижилт зэргийг ч нарийн төлөвлөснөө танилцуулсан юм. Ийм төлөвлөлтийг урьдчилан хийсэн нь тухайн хорооны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу газраа орон сууцаар солих, мөн инженерийн дэд бүтцээ хашаандаа холбуулж амины орон сууцанд амьдрах гэсэн 2 саналтай байгаа учраас ийм хэлбэрийн төлөвлөлтийг сонгосон гэдгийг хотын дарга тодотгон хэллээ.

Мөн Хан-Уул дүүргийн 4-р хорооны 34-р дунд сургуулийн урд Герман технологиор тохилог амины орон сууцыг загвар болгон барьж байгаа юм. Энэ загварын байшин нь эрчим хүч, дулааны хэмнэлттэй юм байна. Герман технологиор барьж байгаа энэхүү амины орон сууцыг гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах айл өрхүүдэд санал болгож болно гэдгийг ОССК-ийн удирдлага танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга, “Яармагийг ямар хэлбэрээр хэрхэн дахин төлөвлөж, хөгжүүлэхийг газрын иргэд болсон та бүхэн шийдвэрлэх ёстой. Тиймээс та бүхэн өөрсдийн саналаа нэгтгээрэй. Та бүхний хүсэлтийн дагуу Яармаг шинэ хороолол болно. Гэхдээ хир хурдан хугацаанд саналаа нэгтгэж чадна, тийм хэмжээний хугацааг бид хэмнэж чадна” гэлээ. Яармагийн иргэд гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан хотын даргад талархаж байгаагаа илэрхийлж, нэг санаа бодолтойгоор Яармагаа шинэ хороолол болгон хөгжүүлнэ гэдгээ хэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ