ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга В.Чуров өөрийгөө Чингисийн удмын хүн хэмээжээ

1146

Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар ирсэн ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Оросын сонгуулийн ерөнхий хорооны дарга Владимир Чуров буцахдаа Буриадаар дайрчээ. Тэрээр Улаан Үүд хотод улстөрийн намын хороодын дарга болон сонгуулийн хорооны даргатай уулзалт хийх зорилготой байсан юм.

Энэ үеэрээ тэрээр Хиагт хот дахь Обручевын нэрэмжит музейг үзэж сонирхжээ. Тэрээр музей үзэж явахдаа барон Унгерний талаар, өөрийн өвөг эцгийн болон удам судрынхаа талаар ярьжээ. Түүний музейгээр зочилсон гурван цагийн айлчлалын талаар Хиагтын хязгаарын музейн дарга Сергей Петушкеев “Ариг Ус” телевизийн сурвалжлагчид “Чуров өвөг эцгийнхээ талаар их зүйл дурсан ярьсан.

Түүний өвөөг Зөвлөлтийн генсектэй овог нэгтэй Владимир Иосифович Брежнев гэдэг байсан бөгөөд 1921 онд Монголын хувьсгалт их бууны корпусын командлгчаар томилогдон ирж, Рокоссовскийтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан. Түүнчлэн тэр барон Унгернтэй холбоотой зүйлсийн талаар ч өгүүлсэн.

Барон Унгерныг амиа хорлочих вий гэж айсан Владимир Брежнев түүнийг Троицковск руу тавдугаар армийн штаб руу илгээсэн бөгөөд бароныг тэнд байцаасан аж. Харин өөрөө хэсэг хугацаанд Монголын ардын хувьсгалын удирдагч Сүхбаатарын гэргий Янжмаа болон Чойбалсан нартай үлдэж байсан байна. Хувьсгал ялсны дараа ч тэрээр Монголд удаан хугацааны турш суурьшин амьдарч, Монголын армийн зэвсэг, цэргийн техник хэрэгслийг хариуцан ажилладаг байсан бөгөөд монголчуудтай ихэд ойртон нөхөрлөдөг байсан гэнэ” хэмээн ярьжээ.

Түүнчлэн Петушкеевын ярьснаар Чуров өөрийгөө Чингис хааны удмын Далбеги хааны үр үндэс хэмээн хэлсэн гэнэ.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ