Николь Шерзингер, Льюис Хэмилтон нар гэрлэж амжилгүй саллаа

1412

Хэдхэн хоногийн өмнө “The Pussy Cat Dolls” хамтлагийн гоцлол дуучин асан, 35 настай Николь Шерзингер, Их Британийн тамирчин “Формула-1” уралдааны нисгэгч, 28 настай Льюис Хэмилтон нарыг сүй тавих гэж байгаа талаар яригдаж байсан. Гэтэл тэд гэнэт салах болсон тухайгаа зарлаж, олныг алмайрууллаа. Салалтын шалтгаан нь тэдний хэт шахуу ажлын график гэнэ. Тэд хоёул ажлаасаа болоод олон сарын турш бие биенээ харахгүй байх тохиолдол олон гардаг юм байна. Үүнээс бол Николь ихэд сэтгэлээр унаж, уй гашууд автаад байгаа талаар ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Арга ч үгүй биз.

Тэд хамтдаа бүхэл бүтэн таван жилийг өнгөрүүлсэн шүү дээ. Амьдрал бол салж нийлж байдаг тоглоом биш хойно. Хосуудыг салж байгаа тухай мэдээллийг Николийн бие төлөөлөгч баталсан юм. Гэтэл саяхан л Льюис Хэмилтон хуримаа хийх төлөвлөгөөнийхөө талаар шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан шүү дээ. Тэрээр “Бид хамтдаа таван жилийг өнгөрүүллээ. Үүнийг амьдралын бүхэл бүтэн нэг үе гэж хэлж болно. Удахгүй бид гэрлэнэ гэж найдаж байна. Хамтдаа зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэхээс өмнө энэ баярт мөч тохиож магадгүй юм” хэмээн өөрийн блог дээрээ бичсэн байсан.

Энэ бүгдээс харвал тэд зургаа дахь жилийнхээ босгийг хамтдаа давж чадахааргүй болсон бололтой. Магадгүй тэд шийдвэрээ өөрчлөн дахин хамтдаа үлдэх ч юм бил үү. Одод салж нийлж л байдаг хойно. Тэгээд ч тэд 2010-2011 онуудад хэсэг хугацаанд салж л байсан шүү дээ.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi 124.158.90.3 MONGOLIA
MONGOLIA
хөгшин хүүхнийг чамгүй удаан ш.а.а.лаа. одоо болсон юм байлгүй дээ. үеийнхээ юмыг олж аваа