Дуучин Сара Брайтмэн сансарт цомог бичихээр зэхэж байна

1596

Британы дуучин Сара Брайтмэн сансарт цомог бичихээр төлөвлөөд байна. Ингэхдээ ОХУ-аас пуужин түрээслэх гэнэ. Сара Брайтмэн сарын өмнө ОХУ-д очиж эмчийн нарийн үзлэгт орж, сансрын нисгэгчийн сургалтанд суух эрхээ авчээ. 
Өдгөө 52 настай тэрээр нислэгээ 2015 онд хийх бөгөөд сансарт 8 хоног саатаж өөрийн цомгийнхоо хөгжмийг бичих юм байна. Түүний хамгийн том зорилго нь өөрийн алдарт цомог болох “dream chaser” – ээ сайжруулж, хамгийн анх сансарт хөгжим бичсэн уран бүтээлч болох явдал юм байна. Тэрээр энэ тухайгаа ярихдаа “ Би багаасаа сансрын нисэгч болохыг мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөлдөө одоо хүрэх гэж буйдаа баяртай байна. Би тэнд очоод бусад уран бүтээлчидтэй холбоо тогтоовол хичнээн гайхалтай вэ?”хэмээн өөрийн сансрын аялалдаа хичнээн их найдвар тавьж буйгаа илэрхийлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, түүний “dream chaser” цомгийнх нь дуунууд өөрийнх нь сансарт нисэж буй мөрөөдөл, төсөөллийн тухай байдаг юм.

Д.Ганзориг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.