Төмөр зам барих асуудлаар нууц гэрээ хийгээгүйг шүүх тогтоов

1807

Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг гүтгэсэн учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлал гуйх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. 2012 оны хавар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тухайн үед ХЗДХ-ын сайд байх үедээ, мөн тэр үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгыг Солонгос, Хятадуудтай төмөр зам барих нууц гэрээ хийсэн хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэн мэдэгдэж, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ талаараа ярилцлага өгсөн юм. Уг асуудлыг ор мөргүй гүтгэлэг болохыг тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдэгдэж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Урьд нь Хан-Уул дүүргийн болон нийслэлийн шүүх Ц.Нямдорж сайдын уг үйлдлийг хууль зөрчсөн хэмээн үзэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. Харин Ц.Нямдорж сайд уг асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасны дагуу энэ асуудлыг тус дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.

Д.Эрдэнэ  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 203.160.55.98 MONGOLIA
MONGOLIA
humuus 7 buuduulsan chono gej yaridag ene NYAMDORJ yun 7 barag ard ni 0 nemeed 70 buuduulsan chono geltei barij horiod shuusiig ni shahwal taarna muu ugur tolgoi