Алдарт хөлбөмбөгчин Роналдо “Playboy” сэтгүүлийг эзэмшинэ

1549

Бразилийн алдарт хөлбөмбөгчин Роналдо дэлхийд алдартай энэхүү сэтгүүлийн өөрийн улс дахь салбарыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ийм маягаар тэрээр бизнесийнхээ хүрээг өргөжүүлэх бодолтой байгаа аж. Роналдо өөрийн “9INE” хэмээх маркетингийн фирмээрээ дамжуулан Бразиль дэх “Playboy” сэтгүүлийн редакцийг өөрийн болгох гэж байна. “Playboy” сэтгүүлийн Бразиль дэх салбар борлуулалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг юм байна.

Одоо Бразиль улсад “Playboy” сэтгүүл шилдэг 10 сэтгүүлийн нэгд багтдаг бөгөөд 250 мянган хувь хэвлэгддэг юм байна. Өмнө нь энэ сэтгүүл сая гаруй хувиар борлогддог байсан юм байна. Тиймээс Роналдо “Playboy” сэтгүүлийг худалдан авч өмнөх нэр хүндийг нь эргүүлэн олж авахаар төлөвлөж байгаа аж. Ингэж чадна гэдэгтээ Роналдо итгэлтэй байгаа бөгөөд учир нь түүний “9INE” маркетингийн фирм олон тамирчдын пи ар-ыг хийж, нэрд гаргаж байсан туршлагатай юм байна.

Өдгөө 35 настай Роналдо 2011 онд их спортоосоо зодог тайлсан юм. Зодог тайлсныхаа дараа тэрээр бизнест хөл тавьж, өдгөө Бразильд хэд хэдэн фитнесс төв ажиллуулж байгаа аж. Мөн Рио-де-Жанейро, Сан-Паулу хотод болон Францын Парис, Испанийн Мадридад орон сууцтай, Бразилийн нийслэлээс холгүйхэн арал эзэмшдэг гэнэ. Үүнээс гадна эмнэлэг, Рио де Жанейро хотод их сургуульд түрээслүүлдэг зургаан давхар барилгатай ажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.