Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

1076

· "Playtime Mongolian Live Music Festival 2013" - тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Тэнгис кино театрын хажууд Victory center 1 давхарт байрлах Bishmarck pud-д 11.30 цагаас болно. Наадамтай холбоотой мэдээ мэдээллийг өгөхөөс гадна энэ жилийн наадамд оролцож байгаа уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна.

· НЗДТГ-аас өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал хийнэ. зараллаа. Хэвлэлийн хурлаар НИТХ-аас баталсан "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам"-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. НЗД-ын орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан оролцоно. Хэвлэлийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044, 88781218, 91040607 утаснаас авах боломжтой.

· Өнөөдөр Зураач Б.Номин, Б.Баатарзориг, Б. Хишигсүрэн, Д.Отгонтөгс нарын хамтарсан үзэсгэлэн 976 арт галерейд үргэлжилнэ.

· "Брос Pекордс Монголиа" хөгжмийн компанийн бүтээл "Ертөнц" цомогт орсон бүтээлийн "Ертөнц" тоглолт өнөөдөр болно. Энэ тоглолт Хүүхдийн ордонд ирэх сарын 18 хүртэл үргэлжилнэ.

· "Монголын сайхан орноор" монгол зураачдын уран зургийн үзэсгэлэн, Төвд судлалын 13 дугаар их хурал үргэлжилж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ