Роналдо тэмцээний үеэр 11 настай хүүгийн гарыг хугалжээ

1622

 “Реал Мадрид” багийн тоглогч, дэлхийн нэртэй хөлбөмбөгчин Криштиано Роналдо нэгэн нөхөрсөгн тоглолтын үеэр өсвөр насны хөгжөөн дэмжигч хөвгүүний биед хүнд гэмтэл учруулжээ. Английн “Борнмут” болон Испанийн “Реал” багийн хооронд болсон нөхөрсөг тэмцээний үеэр нэгэн таагүй зүйл болжээ.

Нэрт хөлбөмбөгчин Криштиано Роналдогийн торгуулийн цохилтоос өшиглөсөн бөмбөг Английн багийн хаалгыг биш хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч 11 настай хөвгүүнийг чиглэжээ. Хүү өөрийг нь чиглэн хурдтай нисч ирсэн бөмбөгийг зүүн гараараа хаасан юм байна. 11 настай Чарли Сильвервуду хүү “Борнмут” багийн фанат ажээ.

Хүүг тэмцээний дараа эмнэлэг рүү авч явсан байна. Энд түүний гарыг бугуйгаараа хоёр газар хугарсан болохыг оношилсон байна. “Борнмут”-ын тоглогчид өөрийн багийн хөгжөөн дэмжигч хүүгийн сэтгэлийг засахаар шийдэж, түүнд Роналдо болон түүний багийнханы гарын үсэгтэй “Реал” багийн өмсгөл болон “Борнмут” багийн тоглогчдын гарын үсэгтэй бөмбөгийг бэлэглэсэн байна. “Энэ бол миний аав шиг модон дээрээс унаж гараа хугалснаас хамаагүй дээр арга. Гэхдээ бусдыг ингэж гараа хугалаасай гэж хүсэхгүй байна. Хэрэв би гараараа хаагаагүй бол үүдэн шүдгүй болох байлаа” хэмээн хүү ярьжээ.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.