Автомашин үйлдвэрлэгчдийн дэлхийн рейтинг өөрчлөгдлөө

1674

 “General Motors” энэ оны хоёрдугаар улирлын эцсийн дүнгээр 2,49 сая автомашин худалдан борлуулсан талаар тус компанийн санхүүгийн тайланд тусгагдсан байна. Ингэснээр “General Motors” сүүлийн зургаан улирал дараалан борлуулалтаараа байр сууриа алдаад байсан эртний өрсөлдөгч “Toyota” компанийг гүйцэж түрүүлсэн байна. Тодруулбал дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд 2,48 сая автомашин борлуулсан байна.

Гэхдээ Японы “Toyota” компани хагас жилийн борлуулалтын дүнгээр /4,91 сая/ манлайлагчийн байр сууриа хадгалж үлдсэн бол “General Motors” 4,85 сая автомашинаар хоёрдугаарт явж байгаа. Харин гуравдугаарт 4,7 сая гэсэн үзүүлэлтээр “Volkswagen” багтаж байгаа юм байна. “General Motors” компанийн ашиг энэ оны хоёрдугаар улиралд 1,2 тэрбум доллар хүрсэн бол яг жилийн өмнө тус компани 1,5 тэрбумын ашигтай ажиллаж байсан юм.

“Toyota” компани 2008 онд дэлхийд томд тооцогддог “General Motors” компаниас тэргүүлэгчийн байр суурийг нь булаасан. Тэгэхэд Америкийн компани хямралаас болоод санхүүгийн байдал нь хүндхэн болоод байсан юм. Харин 2011 онд Японы автомашин үйлдвэрлэгч газар хөдлөлт, үерийн гамшгаас болоод тэргүүн байраа алдсан ч жилийн дараа эргүүлэн авсан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ