Оюутны 70 мянган төгрөг нэмэлт урамшуулалттай

2307

Ирэх хичээлийн жилээс эхлэн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг дээр урамшууллын тэтгэлэг нэмэн олгохоор болжээ. Учир нь оюутнууд Монгол Улсад эрэлт ихтэй хэрэгцээтэй байгаа 20 мэргэжилээр суралцсан тохиолдолд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна.

Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа бөгөөд хэрэв та бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж байгаа бол, мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд гурав болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол 50 хувийн тэтгэлэг олгогдох юм.

Мөн шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дээрх тэтгэлгийг авах боломжтой.

МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

Aвтo замын барилга
Бага ангийн багш
Сургуулийн өмнөх боловсролын багш
Байгалийн ухааны чиглэлийн багш
Геологи
Гидрогеологи
Тидромеханик инженер
Усны нөөц эклоги
Уул уурхайн ашиглалтийн технологи
Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
Малын эмч
Мэдээллийн систем
Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
Сантехник, инженерийн байгууламж
Сэргээгдэх эрчим хүч 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зам хаана