АНУ Ойрхи Дорнод дахь элчин сайдын яамаа түр хаана

1113

 АНУ-ын Төрийн департаментаас Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Хойд Африкийн нутаг дэвсгэр дээрх элчин сайдын яамд болон консулын газруудаа түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан талаар “USA Today” мэдээллээ. Зарим нэг мэдээллээр ийм алхам хийх болсон шалтгаан нь “Аль Кайда” алан хядахн бүлэглэлийн зүгээс лалын шашинт орнуудад байрлах АНУ-ын дипломат төлөөлөгчдийг сүрдүүлсэнд оршиж байгаа гэнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мэри Харф хэлэхдээ ирэх ням гарагт Америкийн хэд хэдэн элчин сайдын яам болон консулын газрыг хаахаар төлөвлөж байгаа гэсэн. Долоо хоногийн энэ өдөр АНУ-ын яам, консулын газрууд уул нь энгийн өдрийн цагийн хуваариар ажилладаг юм байна. Тэрээр энэ арга хэмжээг урьдчилан сэргийлэх болон элчин, консулын газруудын ажилтан, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын төлөө авч байгаа хэмээн тайлбарласан байна. Тэгэхээр дээр дурдсан орнуудад ням гарагт АНУ-ын элчин, консулын газрууд ажиллахгүй болж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ