Солонгост Монгол оюутан танхайн хэргээр саатуулагджээ

1965

Архидан согтуурсны улмаас бусадтай зодолдон биед нь гэмтэл учруулсан хэргээр тус улсад суралцаж буй Монгол оюутан B-г (21) өнгөрсөн бямба гаригт Сөүл хотын Шинчүн дүүргийн цагдаагийн газраас саатуулжээ.

Тэрээр 8-р сарын 3-ны шөнийн 03.00 цагийн орчим тус дүүрэг дэх нэгэн бааранд найзуудтайгаа сууж байгаад зэргэлдээ ширээний Иран улсаас ирсэн оюутантай маргалдаж эхэлсэн байна.

Солонгос хэл сайн мэдэхгүй Монгол, Иран 2 оюутан хоорондоо чанга дуугаар хэрэлдэн олны анхаарал татаж байх үед Монгол оюутан түүний биед эхлээд гар хүрэн зодолдож улмаар хөмсөг хавьцаа нь 2см орчим урт сэтэлж орхисон хэрэг үйлдээд хэргийн газраас зугатаасан ажээ.

Гэвч хэтэрхий их архи уусан Монгол оюутан төдий л холдож чадалгүй гадаа гудамжинд газар унан унтаж байгаад цагдаагийнханд саатуулагдаад байгаа юм байна.

эх сурвалж: mglradio.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.