“Путинд битгий хэлээрэй” гээд ОХУ-ын төрийн далбааг салтаан доогуураа гаргажээ

1874

Америкийн “Bloodhound Gang” хамтлагийн бас гитарчин Эвил Жаред Хасселхофф ОХУ-ын төрийн далбаатай холбоотой дуулиандаа уучлал хүслээ. Энэ хэрэгтэй холбоотой зарласан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ тэрээр Украины Одесс хотод хийсэн тоглолтын үеэр Оросын төрийн далбаа тайзан дээр санамсаргүй байдлаар байж таарсан гэжээ. Тэгээд шоуны төгсгөлд Эвил далбааг үзэгчдэд бэлэглэхээр шийдэж. Гэхдээ доромжилсон байдлаар. Энэ үйлдлээ тэрээр тус хамтлагт “Тэднийг тоглож байх үед тайзан дээрх бүх зүйл бас гитарчны салтаан доогуур гарна” гэсэн уламжлал үйлчилдэг хэмээн тайлбарласан байна. Энэ увайгүй явдалтай холбоотой шуугиан Орос даяар өрнөсөн. “Краснодарийн хязгаарын удирдлагуудтай ярьсан. “Bloodhound Gang” хамтлагийнхан ачаа тээшээ баглаж байгаа. Энэ тэнэгүүдийг Кубанид тоглуулахгүй” хэмээн ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский мэдэгдсэн байна.

Өмнө нь интернэтэд Америкийн “Bloodhound Gang” рок хамтлагийн бас гитарчин Одесс дэх тоглолтынхоо үеэр ОХУ-ын төрийн далбаагаар бараг бөгсөө арчих нь дөхсөн талаарх бичлэг гарсан. Хасселхофф тайзан дээрээс “Энэ талаар Путинд битгий хэлээрэй” гэж хэлээд далбааг авч салтаан доогуураа гарган, үзэгчид рүү шидсэн юм. Түүнчлэн энэ аялан тоглолтын хүрээнд Киев хотод тоглохдоо тэд “Fuck Russia” хэмээн тайзан дээрээс хашгиралдаж байсан гэнэ.
 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ