Төлгөн хонины дайтай молтогчин туулай

1483

Британид Ральф нэртэй аварга том молтогчин туулай амьдардаг бөгөөд тэрээр биологийн энэ төрөлдөө дэлхийд номер нэг болохын төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Дөрвөн настай энэ туулай одоо ойролцоогоор 22,6 кг татаж байна. Өмнө нь Ральф дэлхийн хамгийн том молтогчин туулай байсан ч 2010 онд титмээ 22,2 кг жинтэй Дариус хэмээх молтогчинд алдсан юм.

Хэдийгээр Ральф жин ихтэй ч эрүүл, хөдөлгөөн сайтай, махандаа боогдож зүдэрдэггүй талаар түүний эзэн Полин Грант ярьж байна. Эмч нар түүнд тэжээвэр амьтныхаа хоолыг багасгах талаар зөвлөсөн ч Полин тэгэхийг хүсээгүй гэнэ.

Грант туулайгаа хоолонд долоо хоногт 50 фунт зарцуулдаг аж. Ральф бөөрөнхий байцаа, брокколи, салатны навч, алим, лууван, өргөст хэмх, эрдэнэ шиш, жигнэмэг болон туулайд зориулсан тусгай тэжээл зооглох дуртай гэнэ.

Түүнчлэн Ральф ахуй хангамж, эзний зүгээс анхаарал сайн авдгаас гадна торонд хашигддаггүй азтай туулай ажээ. Дашрамд дурдахад Ральфийн ээж Эми хэдэн жилийн өмнө мөн л Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэж байсан бол эцэг Роберто нь мөн дээд амжилтын эзэн ажээ.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.