“Оюутолгой”, “Эрдэнэт”-ийн хувийг нийлүүлсэн компани байгуулан хувьцааг нь биржид арилжина

1326

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн баасан гаригт салбарынхаа өнөөгийн байдлын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Монгол Улсын ДНБ энэ оны эхний улирлын байдлаар өнгөрс өн оны мөн үеэс 7.2 хувиар өсс өн нь 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. Үүнд нүүрсний үнэ буурч, БНХАУ-ын эрэлт багассан зэрэг нь нөлөөлсөн гэнэ. Тодруулбал, дэлхийн зах зээл дэх нүүрсний дундаж үнэ 2011 онд тонн нь 209 ам.доллар байсан бол энэ оны хагас жилийн байдлаар 39 хувиар уруудан 127 болжээ. Хэдийгээр манай улсын газрын тосны экспорт 2012 оны мөн үеэс биет болон мөнгөн дүнгээр хоёр дахин өссөн ч нүүрс, жоншных эсрэгээр байгаа гэнэ. Тухайлбал, өнг өрсөн оны нэгээс долдугаар сард монголчууд нүүрсний экспортоос 1.1 тэрбум ам.долларын орлого олж байсан бол энэ онд ердөө 582 сая “ногоон” халаасалжээ. Гэхдээ ирэх саруудад манай улсын эдийн засаг өсөх хандлага бийг Д.Ганхуяг онцлоод, “Оюутолгой” компани энэ онд 300.000 тонн зэсийн баяжмал экспортолбол нэг тэрбум орчим ам.доллар олох боломжтой гэв. Мөн “Чингис” бондоос санхүүжих ажлууд дэд бүтэц болон бусад салбарын үйлдвэрлэлд эергээр нөлөөлөх гэнэ. Энэ оны эхний хагас жилд төсвийн тэнцэл 133 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Гэвч өмнөх оны мөн үед төсвийн алдагдал 580 тэрбум төгрөгт хүрч байсан аж.

Хэдийгээр “хар алт”- ны экспорт буурч, валютын ханш савлан төсөвт дарамт учруулахаар байгаа ч мал аж ахуй, барилга болон үйлчилгээний салбарын ачаар төсвийн эрсдэлийг хүндрэлгүй давах төлөв бий гэсэн. Түүгээр ч барахг үй Монгол Улсын экспортыг 2017 он гэхэд хоёр дахин өсгөж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.000 ам.долларт хүргэх зорилт дэвшүүлжээ. Үүний хүрээнд алт, зэс, нүүрс зэрэг эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, боловсруулах түвшинг дээшл үүлэх, “Оюутолгой”-н эзэмшлийн 34 болон “Эрдэнэт”- ийн 51 хувиа нийл үүлэн компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох гэнэ. Энэ ажил одоогоор судалгааны түвшинд байгаа аж. Дээрх шинэ компаниа “Монгол зэс” гэж нэрлэх бололтой. “Bloomberg”-ийн мэдээлснээр, Оюутолгойн орд дахь эзэмшлийн хувиа олон нийтийн компани байгуулан шилжүүлж, иргэдэд хувьцааг нь эзэмшүүлэх талаар судалж байгаа гэнэ.

Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Шинэ компани байгуулан Монгол Улсын Оюутолгойн эзэмшлийн 34 хувийг өгч, 10 хувийг нь олон нийтэд эзэмш үүлэн, 10-20 гаруй хувийг нь дотоодын хөрөнгийн захад борлуулах боломжтой” хэмээн өгүүлжээ. Мөн “Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ашиглан IPO хийх талаар хэлэлцэж байгаа. Төрийн өмчийг олон нийтэд шилжүүлбэл бид үр ашиг, засаглалыг дээшлүүлж чадна” хэмээн ярьсан байна. Үүнээс гадна экспортолж буй түүхий газрын тосыг дотооддоо боловсруулан шатахууны хэрэгцээнийхээ 50-иас багагүй хувийг ханган, нүүрс шингэрүүлэх, шатдаг занараас шатахуун гарган, улмаар экспортлогч орон болох зэрэг цөөнгүй багц ажлыг хэрэгжүүлэх юм байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улсад нийт 961 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн нь 2012 оныхоос даруй 43 хувиар доошилсон үзүүлэлт гэнэ. Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын 70 хувь нь ногдож байсан “Оюутолгой” төслийн эхний үе шат дууссан нь дээрх үр дүнд нөлөөлжээ.

Өнгөрсөн гурван жилд уг төсөлд дөрөв орчим ам.долларын хөрөнгө оруулах тооцоо байсан ч хоёр жилийн дотор дээрх тоо зургаан тэрбумд хүрсэн аж. Харин төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг тус компанийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэнэ гэдгийг Д.Ганхуяг ярилаа. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг ил уурхайн бүтээгдэхүүний орлогоос санх үүжүүлэхээр ТЭЗҮ-д заасан гэв. Гэхдээ хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэвчлэхийн тулд санхүүжилт авахыг манай тал зөвшөөрсөн аж. Одоогоор “Оюутолгой”-гоос нийт 4000 гаруй тонн баяжмал экспортлоод буй аж. Дашрамд дурдахад, “Оюутолгой” компанид шилжвэл зохих Оюутолгойн бүлэг ордод хамааралтай тусгай зөвшөөрлийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтыг зөрчин “Entree Gold”-д шилжүүлсэн байсныг буцаан авснаар “Оюутолгой”-н орлого 2-3 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрджээ. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын эхний байдлаар Зүүн Цанхийн хэсгээс 2.6 сая тонн нүүрс олборложээ. Тус компанийнхан энэ онд дээрх уурхайгаас 4.5, Баруун Цанхийн уурхайгаас гурав буюу нийт 7.5 сая тонн нүүрс олборлох боломжтой гэнэ. Энэ нь өмнөх оныхоос гурав дахин өссөн дүн болох аж. “Эрдэнэс Тавантолгой”-н БНХАУ-ын “Chalco” компанид төлөх ёстой 170 орчим сая ам.долларыг энэ онд бүрэн барагдуулах төдийгүй 200 сая “ногоон”-ы экспортын орлого олох боломж бийг салбарын сайд нь дуулгасан юм. Бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтээ цөөнгүй компани ирүүлсэн учраас тэр гэнэ. Нүүрсний экспортыг харилцан ашигтай дэмжих талаар урд хөршийн Засгийн газартай уулзалт, хэлэлцээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.