“Жаст”-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэлээ

1313

“Жаст” группийн ерөнхийлөгч асан, хуучнаар "Хадгаламж" банкны эзэмшигч Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэлээ. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн, “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгахаар болсон байна.

Ш.Батхүүд эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих шаардлагатай гэж үзвэл саатуулах аж.

Тэрээр "Хадгаламж" банкийг Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсны дараа хэвлэлийн хурал хийж, зарим хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэрээр барьцаалж өмнөд Африкийн “Стандарт” банкнаас олон сая ам.долларын зээл авахдаа холбогдох албан тушаалтны гарын үсгийг засч янзалсан зүйл байгаа” гэж ярьсан юм. Эл дуулианы дараа тухайн үеийн ТӨХ-ны дарга байсан Д.Сугар “Ямар ч батлан даалт гаргаагүй” гэж мэдэгдсэн билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ