УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 2-6-нд хуралдана

1331

МАН-ын бүлгээс тавьсан ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга хүлээн авчээ. Манай эдийн засагт үүссэн хямралыг даван туулах төлөвлөгөө, хууль эрх зүйн орчныг яаралтай батлахын тулд энэ сардаа багтаан чуулганыг хуралдуулахыг цөөнхийн бүлэг шаардсан. Гэхдээ ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-6-нд хийхээр болж буй аж.

Чуулганаар үүнээс гадна Засгийн газраас өргөн барихаар бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлах юм. Уг хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан билээ. Үүнийг баталснаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа авуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болгох учиртай.

Мөн уг хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээгээр олгодог, хөрөнгө оруулах үед нь байсан татварын болон бусад эрх зүйн орчин жижиг, том, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр бүгдэд тэгш үйлчилдэг байхаар тусгах юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.