Томоохон голууд үерлэжээ

1906

8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны Идэр, Хануй, Урдтамир, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Хэрлэн голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 40-180 см давсан байна.

Ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Хүдэр-Хүдэр, Ерөө-Ерөө, Туул-Алтанбулаг, Сөгнөгөр-Сөгнөгөр, Буянт-Ховд, Хэрлэн-Багануур орчимд үерийн түвшинг 5-25 см, Балж-Дадал, Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 15-50 см тус, тус давсан байна. 8 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин хоногт 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар үерийн түвшинд 5-10 см дөхөн үерлэх хандлагатай байна.

Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NieKHGeVHpA 37.233.27.142
qClQco Great blog post.Much thanks again. Want more.
JWiRlxZNRmTikVa 37.233.27.142
RGTJbC Im thankful for the article post.Thanks Again. Awesome.
msigzDOLSPXVFq 37.233.27.142
Kdoan0 Really informative blog article.Thanks Again. Great.
Wow, this is in ever 192.99.2.73
Wow, this is in every rescept what I needed to know.