БНХАУ-ын сайд АНУ-д “хатуу” анхааруулга өглөө

3919

-ХЯТАДЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ БАЙГАА НЬ ҮНЭН-

АНУ-ын Батлан хамгаалах яамны урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Вачин Ва­шингтон хотод айлчилсан билээ. Их гүрнүүдийн Батлан хамгаалах сайд нар ингэж уулзсан нь бусад орны анхаарлыг татаж бай­на. Ялан­гуяа Хятадтай арлын мар­гаантай бай­гаа орнууд, АНУ-тай таа­руу бай­гаа ОХУ зэрэг орнууд энэ уул­зал­тад анхаарал хан­дуулж бай­на. Хоёр улсын Батлан хам­гаа­лахын сайд нар цахим халдлага, арлын мар­гаан, бүс нутгийн аюулгүй бай­дал, Ази, Номхон далайн хилийн бүс зэрэг асуудлаар санал бод­лоо хуваалц­сан байна.

Талууд эхний ээлжинд салба­рын цахим халдлага, цахим таг­нуулын талаар өөрсдийн байр суурийг солилцжээ. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Батлан хамгаалах яам болон тус улсын Засгийн газрын хэд хэдэн агентлаг руу БНХАУ-ын хаягтай “IP”-гаас найман удаагийн томоохон халдлага хийсэн билээ. БНХАУ-ын Батлан хамгаалах сайд Чан Вачин үүнд ямар хариулт өгөх нь Чак Хейгелд тун сонирхолтой байсан бололтой. Хятадын сайд энэ талаар “Та бүхэн биднээс баримт нотолгоотой зүйл асуух нь хоёр улсын харилцаанд чухал гэдгийг эхлээд хэлмээр байна. Манай улсад цахим сүлжээ, цахим халдлага улам нарийсч хөгжиж байгаа гэдэг­тэй би санал нийлж байгаа. Гэхдээ бид дотоодын асуудлаа, дотоодын цахим дайралтуудаа хянахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа гэдгийг онцолмоор байна” гэжээ. Мөн тэрбээр энэ үгээрээ цэвэр гүтгэлэг. Нотлох баримттай зүйл дээр энэ сэдвийг хөндөхийг хүсэж байна гэсэн утгатай зүйл ярьжээ.

Америкчууд үүнийг маш эм­зэгээр хүлээж авсан бөгөөд БНХАУ-ын цахим тагнуул, цахим дайралтууд АНУ-ын эсрэг ийм хүчтэй дайралт хийж байгаад санаа зовинож эхэлсэн гэхэд хилсдэх­гүй. Тийм учраас “АНУ техник технологийн давуу байдлаар бусад орны бүхий л салбарт тагнуулын ажил хийдэгт сэтгэл хангалуун бус байдаг” гэдгийг Чан Вачин сайд хатуу хэлсэн нь уулзалтын уур амьсгалыг өөрчилсөн аж. Одоогоос хагас жилийн өмнө АНУ-ын хэд хэдэн агентлагууд БНХАУ-ын газар нутагт байрлах цахим халдлага үйлддэг байрлалыг олонд дэлгэсэн нь томоохон шуугиан тарьж байсан. Тэгвэл үүнийг эсэргүүцэж буй далд утга санаа агуулсан Хятадын сайдын үг бусад орнуудад сэрэмжлүүлэг мэт санагдаж байгаа талаар “Рой-терс” агентлаг мэдээлэв.

Түүнчлэн арлын маргааны талаар АНУ-ыг “Хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулж байна” гэж мэдэгдсэн нь бодит байдал дээр хатуу анхааруулга боллоо. Арлын маргаантай холбогдуулан АНУ-ын баримталж буй бодлого тун энгийн. Хэрэв БНХАУ мар­гаантай байгаа арлуудыг өөрийн эзэм­шилд авах юм бол тэнгэсийн хүч­ний цар хүрээгээ тэлж, АНУ-ын баруун эрэг, Номхон далай дахь АНУ-ын “ноёрхолд” томоохон асуудал үүсэхийг мэргэжилтнүүд тайлбарласан.

Дараагийн асуудал бол АНУ-ын зэр зэвсэгийг хуулбарлахаа зогсоохыг хүссэн талаар яриа өрнөсөн талаар CNN агентлаг мэдээлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд БНХАУ-ын Батлан хамгаалах салбар АНУ-ын зэр зэвсэгээс сайжруулах тө-хөөрөмжүүдийг нь сайжруулж, шинэчлэхийг нь шинэчилж бай­сан удаа бий гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрнө. Үүнийгээ ч тэд ил далд хүлээн зөвшөөрсөн. Ирэх жил АНУ-аас зохион байгуулах олон улсын батлан хамгаалах салбарыг өргөжүүлэх цэргийн сургуулилтад БНХАУ-ыг анх удаа оролцохыг урьсан юм. Энэ нь батлан хамгаалах салбарт нэг шат ахих нь БНХАУ-ын хувьд томоо­хон боломж юм. Тэнгисийн болон хуурай газрын зэвсэг, техникийн хувьд туршлага солилцох, олон улсын сургуулилтад БНХАУ-ыг оролцуулах цаад утга нь бат­лан хамгаалах салбарт хамтрах, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд оршиж байгаа бололтой.

Их гүрнүүдийн хувьд бүс нутгийн хяналтаа алдах нь их хэмжээний ашиг орлогоо алдахтай адил гэдгийг шинжээчид хэл­дэг. Тиймээс БНХАУ-тай эвтэй байснаар АНУ-д ямар давуу бай­дал үүсэхийг талууд ойлгож бай­гаа. Тиймдээ ч АНУ-ын Батлан хамгаалахын сайд өөрийн ажлаа хүлээн авсанаас хойш Азид хий­сэн анхны айлчлалаа Сингапураас эхэлсэн нь БНХАУ-ыг үл хүн­дэт­гэсэн үйлдэл мэт харагдсан. Хятад АНУ-ын харилцааг арай өөр тийш чиглүүлж байсан өөр нэг алхам бол Чак Хейгел Япон болон Өм­нөд Солонгосын Батлан хамгаалахын сайдуудтай тус­гайлан цаг гар­ган уулзсан явдал юм. Энэхүү үйлдлээрээ Ази дахь холбоотон орнуудаа хамгаалах байр сууриа баталгаажуулсан билээ.

Ямартай ч, АНУ БНХАУ-ын Батлан хамгаалах яамны салбарт уулзалтын дараа ахиц гарсан талаар Вашингтоноос мэдээлсэн. Хамгийн гол анхаарах зүйл бол “АНУ Батлан хамгаалах салбарын гол хүчээ БНХАУ-руу чиглүүлэхгүй бай­хыг дахин анхааруулмаар бай­на” гэж хэлсэн нь Чак Хейгелийг ямар ч тайлбар хийх боломжгүй бол­госон юм. Товчхондоо ха-туу­хан байр суурь илэрхийлсэн Хятадын тал АНУ-ыг өмнө нь ийм бай­далд оруулж байгаагүй билээ. Мөн хоёр улсын Батлан хамгаалах сал­барын нөхцөл байдал улс хоо­рон­дын эдийн засгийн нөхцөлд нөлөөлж байгаа гэдгийг Вашингтон хүлээн зөвшөөрсөн талаар “Chinadaily” агентлаг мэдээлсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
If QuotesChimp agree 200.202.249.160 BRAZIL
BRAZIL
If QuotesChimp agree that a Public Advocate is an idea that could help keep insurance rates down, become an activist and write your legislators and governor demanding that the office be established in your state. You never know, your letter could be the first step in the long journey toward the mythical destination of pricing fairness. Here is a sample letter you may send to your state representative.
I love reading artic 83.87.165.251 NETHERLANDS
NETHERLANDS
I love reading articles they're affordable health insurance georgia comparehealthinsur.com Cheapest and best health ins. in FL because these order levitra from an american website heliomeds.com **** short informative. company penncorp life insurance bestlifeinsurpolicy.com **** but
Zochin 202.126.89.174 MONGOLIA
MONGOLIA
USA gej neg shaldan garuud China geh shorgooljnoos aisan hereg. muu sain yumnuudiig atgaj baih l heregtei iraq, sir, gurj odoo yamar baidaltai bna gazariin tosiig ni bayalagiig ni avahiig sanaarhsan novshnuud ****