Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нарын хэн нь дэвших ирэх 4-нд тодорно

1547


Өнгөрсөн амралтын өдрөөр МАН-ыхан бөөнөөрөө нийслэлээс “дайжсан” билээ. Учир нь МАН-ын 21 аймаг, нийслэлийн анхан шатны байгууллагын дарга нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ярилцсанаас гадна сонгуулийн тактикаа хэлэлцэж, орон нутгийнханд тодорхой чиглэл, заавар өгсөн.

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар тодорхой шийдвэрт хүрч, аймгуудад явуулсан санал асуулгын дүнг хэлэлцсэн байна. Харин энэ хуралдаанаар намын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан ч олон хүний санал авсан талаар бид мэдээлж байсан билээ.

Харин тэднээс хэн нь нэр дэвших нь ирэх сарын 4-нд тодрох нь. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хурлынхаа товыг баталсан байна. Энэ бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгох бөгөөд энэ өдөр ирэх сарын дөрвөн байх нь.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.