Хийн түлшний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэв

1079

Өнгөрсөн зургадугаар сард шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөнтэй холбоотойгоор “Юнигаз” компани жижиглэнгийн үнээ 50 төгрөгөөр бууруулсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр үнээ эргүүлэн 50 төгрөгөөр нэмжээ. Үнээ эргүүлэн нэмснээр нэг литр авто газ 1240 төгрөг болов.

Энэ талаар тус компанийн нэгэн албан тушаалтнаас лавлахад “ОХУ-д газын үнэ нэмэгдсэн учраас манайх 50 төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлаа ШӨХТГ-т хүргүүлсэн” гэв. Тус компани автомашины шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүнд НӨАТ ногдуулдаг болсноор авто газын жижиглэнгийн үнийг 60 төгрөгөөр нэмсэн.

Үүнд ШӨХТГ шалгалт хийн 60 төгрөгөөр нэмэх үндэслэлгүй хэмээн өнгөрсөн зургадугаар сард үнийг нь 50 төгрөгөөр буулгаж байсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 202.131.238.106 MONGOLIA
MONGOLIA
une nemegdeed bh yum bol gazan mashinaar yadag yum be Yamarch ashiggui huduu yavj bolohgui ****
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ