Дархан-Уул аймгийн харьяат жолооч үйлчлүүлэгчийг авч зугтаан, гар утсыг нь дээрэмджээ

2233


Яарч сандарсан үедээ барьж буй таксиныхаа дугаар болон жолоочийг нь сайтар харж байхыг уншигчиддаа сануулж байна. Саяхан нэгэн үйлчлэгч Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт байрлах “Наран плаза”-гийн дэргэдээс таксинд суун гэртээ харих замдаа гар утсаа таксины жолоочид булаалгасан байна.

Жолооч ингэхдээ машиныхаа хаалгыг түгжин “Нарны зам”-аар буулгалгүй авч давхисан байна. Хохирогч машинаас үсэрч буун зугтаж, цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагад ханджээ.

Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийн унаж явсан гэх дугаар тодорхойгүй, мөнгөлөг саарал өнгийн машиныг эрэн сурвалжилсаар, Дархан-Уул аймгийн харьяат А гэгчийг сэжиглэн шалгаж байгаа аж. Тэрбээр хохирогч бүсгүйн гар утсыг худалдсаныг цагдаагийнхан олсон байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ