Чойр-Сайншанд чиглэлоийн 176,4 км автозамыг 9-р сарын 5-ны өдөр хүлээн авна

1101

Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойроос Сайншанд хүртэл нутгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, ашиглалтад оруулаад байгаа билээ.

Замын зорчих хэсгийг нээсэн бөгөөд 9-р сарын 5-нд улсын комисс хүлээж авахаар болоод байна.

Замыг АНУ-ын СТВ технологи буюу цементээр бэхжүүлсэн сууриар барьсан ба замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ. Замыг хайрган суурь, цементээр бэхжүүлсэн болохоор 80 хүртэлх тоннын даацтай автомашин явах боломжтой болсон байна.

Түүнчлэн Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьжээ. ММСС-ийн хөрөнгө оруулалтаар Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,1 км-ийг Сайншандтай холбон замыг ашиглалтад оруулаад байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ