11 сая жилийн настай, эртний ой олджээ

3093

Германы Аугсбург хотын байгаль орчны мэргэжилтн үүд балар эртний буюу 11 сая орчим жилийн настай маш ховор чулуужсан ой олсон байна. Энэ ой лаврын мод болон түүний аймгийн ургамлууд, америк хайлаас, хятад бургас зэрэг ховор ургамалтай юм. Ийм төрлийн ургамал урьд нь Америк, Турк болон Канарын арлуудаас олдож байжээ.

Мэргэжилтнүүд олдворыг нарийн шинжилж, ямар цагт хамаарч байсныг тогтоох гэнэ. “Олон сая жилийн өмнөх үерийн нөлөөгөөр их хэмжээний лаг, шавар энэ ойд хуримтлагдан, модны навч нь эмзэг, нимгэн болсон байсан” гэж Германы байгаль орчны газрын дарга Роланд Айххорн хэлжээ.

Дашрамд дурдахад, Монголд тэр дундаа Дундговь аймгийн нутагт чулуужсан бүхэл бүтэн ой байсан гэдэг. Харамсалтай нь сувдаг сэтгэлтнүүд урьд хөрш рүү зөөгөөд дуусгажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.