Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

1210

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагт эхэлнэ. Түүнийг АТГ-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Мөн Н.Энхбаярын дүү болох Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн зэрэгт эрүү үүсгэсэн.

Тэрээр захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн байдаг.

Түүгээр ч үл барам Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн. Түүний эрх мэдлээ урвуулан ашигласан энэ үйлдлийг АТГ-аас мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ