Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

1268

УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдсан нөхцөлд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д тавигдаж магадгүй гэх “бор шувуу” нисч эхэллээ.

Хэдийгээр ээлжит бус чуулган хуралдсан нөхцөлд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах чиг барьж байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ороод ирвэл хэлэлцэхгүй хэмээн хойш тавих нь эргэлзээтэй. Хойш тавилаа гэхэд УИХ-ын намрын чуулган руу шилжүүлнэ. Намрын чуулган ирэх аравдугаар сард нээлтээ хийх тул асуудлыг тэгтэл хойш тавих боломжгүй, энэ нь хуульд заасан хэмжээнд асуудлыг шийдвэрлэж нэг тийш болгохтой холбоотой билээ.

Хэвлэлүүдэд бичиж буйгаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаад Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. АТГ энэ хэрэг явдлыг цааш дахин шалгахын тулд Ё.Отгонбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавих магадлал өндөр.

Анх энэ хэрэг явдал УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг саатуулснаар эхэлсэн. Тодруулбал, Ё.Отгонбаяр сайдыг 2008-2012 оны хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын алба хашиж байхдаа эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээр дөрвөн банкинд 26 данс нээлгэж, 400 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг дансанд нь байршуулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэсэн юм. Тухайн үед Ё.Отгонбаяр гишүүн “Энд эндүүрэл гарсан байж болзошгүй. Бидэнд ийм их хэмжээний хадгаламж байхгүй” хэмээн мэдэгдсэн. Үүний дараа О.Эрдэнэсолонгыг батлан даалтад гаргасан ч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр сайд байхдаа “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан авлига нэхсэн гэх хэрэг мандсан юм.

Хэрэг явдлыг өгүүлбэл, Х.Цогнойжамц нь Налайх дүүрэгт сургууль барьж ашиглалтад оруулсан ч Улсын комисс хүлээж авахгүй байсан. Их хэмжээний хөрөнгө гаргаж сургууль барьсан тул түүнийгээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхантай ярилцаж, худалдах арга хайсан. Үүнд нь Ё.Отгонбаяр гишүүний багын найз А.Чинбат зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр болжээ. Сургуулийг ч Улсын комисс хүлээн авч, Х.Цогнойжамц барьсан барилгаа 4.7 тэрбум төгрөгөөр худалджээ. Тэрээр барилгаа Улсын комисс хүлээн авч яаманд зарсныхаа дараа тодорхой хувь өгөхөө амлаж байсан. Гэвч хэлсэндээ хүрээгүй, үүнээс болж буцааж дарамтлуулсан. Харин энэ хэрэг явдлын учрыг олохоор хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн зуны турш ажиллаад улмаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөх хэмжээнд аваачиж буй бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
na 223.62.175.74
Enemuu **** **** odoo uuruu **** ogtsroocheeeeeeeeeeee. **** Ichij ukheesei.
uhej dald or 202.21.113.141 JAPAN
JAPAN
umhii hujaagiin shees hogiin **** mini dald or tsaazaar awaache iim pizdag chingis haanii ih zasag huuliig dagaj murd manai mongolchuudad buh ymand ni taaruulaad hiitsen tugs huuli otgon bayar muu honotsiiin shees **** mini uhej dald or