87-той "Playboy" өвгөн 60 дүү эхнэрээ эрхлүүлэв

5634

“Playboy”-ийн эзэнт гүрнийг үндэслэгч Хью Хефнер өтөлж байгаагаа хүлээн зөвшөөрөх дургүй нэгэн. Нэг талаас түүнийг ойлгож болох юм. Хэдийгээр нас явсан ч зүрх сэтгэлээээ хөгшрөөгүй гэдгээ тэр удаа дараа харуулсаар байгаа. Түүний одоогийн эхнэр Кристал өөрөөс нь 60 насаар дүү. Ердөө 27-хон настай гэсэн үг. Тэрээр энэ удаа 87 настай өтөл нөхрөө дагуулан “Диснейланд”-эд ирсэн байв. Тэд Калифорнид байдаг “Диснейланд”-д эгээ л жаахан хүүхдүүд шиг амттан авч идсэн шигээ цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Магадгүй тэднийг таньдаггүй хүмүүс бол өвөө нь ач охиноо парк дээр тоглуулахаар авч ирж дээ гэж бодохоор. Хью, Кристал хоёр аттракционоор гулгаж, алдарт “Soundsational” ёслолын жагсаал үзэж, Мики Маустай зургаа авахуулж, найдвартай хамгаалагчдын хамтаар скутерээр явсан байна. Хью жинс, өөрийн фирмийн логотой футболка өмсч, “G-unit” брэндийн цагаан кет хөлдөө углаж, өнөөх хөлөг онгоцны ахмадын малгайгаа духдуулжээ. Дашрамд дурдахад G-unit нь нэрт реппэр 50 cent-ийнх юм байна.

М.Далай

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 103.11.195.31
EENE HOGSHIN GAR OOROOL ERHLEED BG YUM BISHVV
Suwd 183.177.98.130 MONGOLIA
MONGOLIA
Mongo buhniig yalna
amaraa 202.126.89.209 MONGOLIA
MONGOLIA
mongo oo gj ****
1111 180.235.168.171 MONGOLIA
MONGOLIA
хэн ч эрхлээд хэн ч эрхлүүлээд байгаан бүү мэд
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ