100 долларын дэвсгэртээр “бороо” оржээ

2404

Голландын Тилбург хэмээх жижиг хотын цагдаа нар санаандгүй нэгэн явдлаас болоод толгой өөд татахааргүй их ажилтай болжээ. Тэд одоо “байгалийн онцгой үзэгдэл“ буюу “мөнгөөр орсон борооны” учрыг олох үүрэг даалгавар хүлээгээд байна. Лхагва гарагийн үдэш тэнгэрээс их хэмжээний цаас эргэлдэн бууж байгааг харсан Тилбург хотын иргэд нүдэндээ ч итгээгүй аж. Ойртож ирэхээр нь хартал тэдгээр нь 100 долларын мөнгөн дэвсгэрт байсан гэнэ. Хүмүүс ч энэ хачирхалтай зүйлийг харахын зэрэгцээ аль болох олныг халааслахыг хичээсэн байна. Тэдний тооцоолсноор тэнгэрээс ойролцоогоор 2,3 сая доллар унажээ.

Харин овсгоотой Тилбургчуудын ачаар цагийн дараа л гэхэд газар дээр юу ч үлдээгүй байна. Түүгээр ч барахгүй хүмүүс доллараар бороо орсон барилгын талбай дээр ганц нэг дэвсгэрт байж магадгүй хэмээн найдаж, шөнөжингөө эргэлдсэн ажээ. Ингээд азтай нэг нь халаасандаа мянга гаруй доллартай харьсан гэнэ.

Харин цагдаа нар юун мөнгө, хаанаас гараад ирсэн мөн хэн гээч хүмүүсийн халаасанд орсон болохыг тогтоох ажил үлджээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу иргэдийг ирж бүгдийг ярихыг хүссэн зарлал гаргажээ. Түүнчлэн цагдаа нар энэ зөвхөн хэн нэгний тохуу байсан бөгөөд дэвсгэртүүд хуурамч хэмээн таамаглаж байна.

“DailyTelegraph”-ийн мэдээлснээр ийм нэгэн явдал хөрш Бельги улсад болсон ажээ. Цагдаа нараас зугтаж явахдаа гэмт хэрэгтнүүд хулгайлсан сейфээ машинаасаа гаргаж хаяснаар хэдэн арван мянган доллар хавиар нэг хийссэн юм байна.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.