Ж.Энхбаяр: 1990-ээд оны хүнд үе ирэх саруудад давтагдаж мэдэх юм

1207

УИХын гишүүн Ж.Энхбаяртай цагүеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ээлжит бус чуулган эхэллээ. Гэвч энэ чуулганыг хуралдуулах болсоншалтгаан болох нийгэм, эдийн засагт дүгнэлт өгч, аврах гарц хайх голзорилгоосоо хазайсан юм биш үү. Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэхээр болсон байна. Магадгүй “Гал үндэстэн ”холбооны жагсах шалтгаан энэ болж байх шиг байна?

-Яагаад ээлжит бус чуулган хуралдах болов гэдэг нь асуудал. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн учраас яаралтай хуралдаж арга хэмжээ авахын тулд хуралдаж байгаа гэсэн ойлголт Монголын нийгэмд байгаа. Бид ч гэсэн тийм ойлголттой байна.

Тэгвэл энэ удаагийн хурлаар хэлэлцэх асуудлыг харахад эдийн засаг хүндэрсэн гэхээргүй. Өнгөц харахад Засгийн газар цаг хожих гэсэн дүр зураг харагдаж байна. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулна, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна зэрэг асуудал багтаж. Гэхдээ хэлэлцэхээр багтаасан асуудлаас үзэхэд Монголын нийгэм бүр хүндэрсэн мэт байж болох юм.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарт үүссэн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт тойрсон асуудал, байгаль экологийн томоохон хүндрэл нь Монголын нийгмийн хурц сэдэв юм. Өнөөдөр /өчигдөр/ буу тавиад жагсаал цуглаан хийгээд байгаа иргэний хөдөлгөөнүүд ч гэсэн энэ учир шалтгаанаар бий болсон байх. Энэ утгаар нь Засгийн газрын оруулж ирж байгаа асуудлыг харахаар 20 гаруй жилийн хугацаанд хүрсэн үр дүнгээ буцаах гэсэн юм биш үү. Ялангуяа, алтаа ухая гэдэг асуудлыг хүчтэй тавих юм шиг байна. Ойн сав, усны эх үүсвэрт алт олборлохыг хориглосон хуулийн заалтуудыг хүчингүй болгох, дахин шинээр алт олборлолтыг эрчимжүүлэхээр зэхэж байгаа нь вальютын орлогогүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Газраа ухаж алт олохоос өөр аргагүй боллоо гэж. Тэгэхээр тэдний ярьж байгаа яриа, бодит байдал хоорондоо зөрчилдөж байгаа юм.

-Тухайлбал, хэрхэн хүндэрсэн гэж?

-Монгол Улс вальютынхаа нөөцийг шавхаад дуусч байна. Эцсийн арга хэмжээ буюу өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилтоосоо ухарч одоо зөвхөн хөрөнгө оруулалт олохын тулд гадны орнуудад өврөө нээх болж байна. Миний хувьд ийм нөхцөл байдалд хүрэхээс өмнө эхний ээлжинд эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлах нь чухал гэж хэлье. Ялангуяа төр, орон нутгийн өмчтэй аж ахуй нэгжийг хувьчлах, төрийн данхайсан бүтцийг яаралтай цомхотгох, эдийн засгийн үр өгөөжгүй үрэлгэн төсвөө яаралтай танах бодлого хэрэгжүүлвэл үр дүнтэй байх болов уу. Нөгөө талаас нөхцөл байдал хүндэрснийг бүхий л салбарын эдийн засагчид тодорхой хэлж байгаа. Үүнээс харахад Монголын олон улс дахь өрсөлдөх чадвар нэлээд буурсан байгаа. Тэр дотор хамгийн ноцтой нь төрийн хүнд суртал нэмэгдсэн, авлига нэмэгдсэн гэдэг үзүүлэлт юм. Та бүхэн санаж байгаа бол МАН Засгийн газрыг тэргүүлж байх үед олон улсад өрсөлдөх чадвараар Монгол Улс урагшилж чадсан. Бас авлигын индексээр 30 гаруй байраар урагшилж чадсан байлаа. Тэгвэл өнөөдөр тэр төвшин бу­цаад ухарч байна. Мон­гол Улсын гадаад эдийн засгийн гол үнэлгээнүүд ухарч эрсдэлтэй орны тоонд орсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувиар гадаад дахь үнэлэмжээ манай улс алдсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ