Ангела Меркель руу нисгэгчгүй “онгоц” халджээ

1473

Энэ явдал Германы канцлерийг сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд иргэд, сонгогчидтойгоо уулзаж, үг хэлж байх үеэр болжээ. Тэнд хуран цугласан иргэдийн дундаас гэнэт нисгэгчгүй төхөөрөмж агаарт хөөрч ниссээр хэсэг хугацааны дараа канцлерийн дэргэд шахам очоод газарт унасан байна. Тодруулахад уг нисгэгчгүй төхөөрөмжинд камер суурилуулсан байсан бөгөөд эзэн нь 23 настай сэтгүүлч нэгэн байжээ.

Тэрээр арга хэмжээний үеэр гайгүй зураг авчих санаатай ийм аппарат хөөргөсөн юм байна. Гэсэн ч тэрээр ийм зүйлд туршлагагүйн улмаас төхөөрөмжөө удирдаж чадаагүйгээр барахгүй хэв журам сахиулагчдад саатуулагдсан аж.

Гэхдээ хэсэг хугацааны дараа цагдаа нар түүнээс дахин ийм “халдлагын шинж чанартай” зүйл хийхгүй гэсэн ам аваад өнөөх сурвалжлагчийг суллаж явуулсан гэнэ. Хэдийгээр болж буй үйл явдал түгшүүр төрүүлж байсан ч Ангела Меркель иргэдийн өмнө тайван байдлаа хадгалан, инээмсэглэн зогсч байжээ.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.