Голландын хатан хаан ард түмэндээ хандан сүүлчийн удаа үг хэллээ

1786

 Голландын хатан хаан Беатрикс өчигдөр сүүлчийн удаа хатан хааныхаа хувиар ард түмэндээ хандан телевизээр үг хэлсэн байна. Чухам “Хатан хааны өдөр”-ийг тохиолдуулан тэрээр титмээсээ татгалзаж, хаан ширээгээ хүү, Оранскийн гүн Виллем Александрт шилжүүлэн өгч байгаа юм байна.

Ийнхүү түүний хүү Виллем Александр нь сүүлийн 123 жилийн дотор эрэгтэй хүн Нидерланд улсын хаан ширээнд сууж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Беатрикс Вильгельмина Армгард хатан хаан Юлиан болон Оранскийн династийн ханхүү Бернард нарын охин болж 1938 оны нэгдүгээр сарын 31-нд төржээ.

Тэрээр 1980 оны дөрөвдүгээр сарын 30-нд Голландын хатан хааны суудалд суусан бөгөөд Оранск-Нассаугийн династийн үеийн зургаа дахь хаан ширээ залгамжлагч юм байна. Түүнчлэн тэрээр Голланд улсын түүхэн дэх хамгийн өндөр настай төр удирдаж буй хатан хаан юм. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сард Беатрис хатан хаан 75 нас хүрсэн юм. 

Эх сурвалжийг заавал дурдана: tvmongolia.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ