Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын гадаад томилолтын зардлын тайлан

967

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат 2013-оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд Сингапур улсад томилолтоор ажиллалаа. Монгол Улсын Сангийн яам, Сингапурын Хөгжлийн Агентлаг хоорондын төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банк болон Сингапурын TEMASEK хөрөнгө оруулалтын сангаас мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор айлчлалыг зохион зохион байгуулжээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад зам хоногийн зардал болох 250 /Хоёр зуун тавь/ ам.долларыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад арга хэмжээний зардлаас гаргасан бөгөөд бусад зардлыг Сингапурын TEMASEK хөрөнгө оруулалтын сан хариуцсан байна. Нийслэлийн Засаг дарга “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 дугаар захирамжийг 2012 оны 10 сарын 08-нд гаргасан бөгөөд захирамжийн дагуу хотын удирдлагын гаргаж байгаа аливаа шийдвэр болон гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
худалч 182.160.3.152 MONGOLIA
MONGOLIA
ичихгүй худлаа өөрсдийгөө рекламдах юм аа 250 доллараар явсан байж харагдаач
Зам хаана