УИХ-ын даргын хамаатан эмнэлгийн дарга болж, эмч нарыг ажил хаяхад хүргэвүү

1185

ГССҮТ-ийн эмч ажилтанууд өнөөдөр ажил хаях тэхай мэдээллэх боллоо. Учир нь тус эмнэлэгт албан ёсны удирдагч байхгүй, хагас жилийн турш захирлын түр орлон гүйцэтгэгчээр удирдуулж явсан гэнэ. Ингээд өнгөрсөн найм дугаар сард орлон гүйцэтгэгч Л.Жамбалжавыг ажлаас нь чөлөөлж, эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг салбарын сайдын тушаалаар томилжээ.

Гэвч тус эмнэлгийн эмч ажилтнууд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн улмаас ажил хаялт зарлахаар болсон гэнэ. Уг томилгоонд улс төрийн нөлөө байгаа гэж хэлжээ. Ц.Энхбаяр нь УИХ-ын даргын хамаатан хэмээн хардаж байгаагаа ч нуусангүй. Тиймээс гэмтлийн эмнэлгийн ажилчид шийдвэрийг цуцлах албан шаардлагыг сайддаа хүргүүлээд байгаа аж.

Хэрэв ГССҮТ-ийн эмч ажилчид ажил хаялт зарлавал өдөр бүр хэдэн зуугаараа тус эмнэлгийг зорьдог хүнд болон хүндэвтэр гэмтэлтэй өвчтөнүүд, ар гэрийнхэн нь маш ихээр хохирох тул уг асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийг салбарын сайдаас ард иргэдийнхээ өмнөөс хүснэм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арай ч дэ 202.131.234.242 MONGOLIA
MONGOLIA
Ээ хөөрхий ингээд л эмнэлгийн даргын хүртэл томилгоонд Их хурлын дарга нь холбогдохоор Монгол доройтох нь аргагүй ш дэ