АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга баяр хүргэлээ

1126

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛДОД
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ
КИН МОЙ БАЯР ХҮРГЭЛЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кин Мойг 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Л.Болд “Монгол Улс, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсанд тэрээр баяр хүргээд, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлсэн чухал үйл явдал болсныг сайшаан тэмдэглэв.

Түүнчлэн сайд Л.Болд Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хелгесэнийг НҮБ-ын төв байранд хүлээн авч уулзан Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд сонгуулийн эрх зүйн орчин, сонгуулийг зохион байгуулах арга хэлбэрээ боловсронгуй болгож ирсний зэрэгцээ хуримтлуулсан арга туршлагаа сонирхсон бусад улстай хуваалцах, сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх сургалтын төв байгуулахад хамтарч ажиллах боломжтой гэж үзэж буйгаа тэмдэглэлээ.

Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ажиглагчдыг сургаж бэлтгэх, нутгийн удирдлагын болон бүс нутгийн хэмжээнд ардчилсан засаглалыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой төслийг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлж Монгол иргэдийг тус хүрээлэнд томилж ажиллуулахыг санал болгосон байна.

Гадаад харилцааны сайд Л.Болд мөн өдөр “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы бүгд хуралдаан” болон “Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх тусгай арга хэмжээ”-нд оролцож “Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ”-ний гишүүн орнуудын сайд нарын уулзалтын үеэр Тайланд, Кыргыз, Мьянмар улсын Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ