Ричард Гир гэр бүлээ цуцлуулах гэж байна

1189

Алдартнуудын гэр бүл салах гэж байгаа талаар ахин нэг мэдээ дуулдлаа. Энэ удаад “салалтын тахал“ Ричард Гир болон түүний эхнэр Кэри Лоуэллийг дайрав бололтой. Тэд эв найртайгаар салахаар шийдсэн талаар эх сурвалжууд өгүүлж байна. Тэд хамтдаа 11 жил амьдарснаас гадна гэрлэлтээ албан ёсоор батлуулахаасаа өмнө долоон жил хамтран амьдарсан байсан юм. Ричард, Кэри хоёр 13 настай хүүтэй аж. Мөн Кэрийн өмнөх гэрлэлтийн Ханна гэгч охинтой.

Ричардтай суухаасаа өмнө Кэри хоёр ч удаа хүнтэй гэрлэж байсан бол Гир 1990-ээд оны үед загвар өмсөгч Синди Кроуфордтой ханилж байсан юм. Кэри ч мөн загвар өмсөгч, жүжигчин мэргэжилтэй юм байна. Одоогоор албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй байгаа ч тэд хэдийн тусдаа амьдарцгаах болсон талаар ойр дотныхон нь ярьж байна. 52 настай Кэри дээдсийн дунд зугаа цэнгээнд очих дуртай нэгэн бол 64 настай Ричард амар тайван байдлыг эрхэмлэдэг аж. 

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ