Алдартнуудын булшны зураг авах дуртай эр

2376

Английн Уолсолл хотын оршин суугч, 48 настай дэлхийн алдартай эрхмүүдийн нойрсч байгаа газрыг үзэхэд одоогоор 50 мянга гаруй фунт стерлингийг үрээд байна. Марк Даббсын гэрэл зургуудыг зөвхөн нэртэй, алдартай хүмүүсийн булш, бунхны дэргэд байгаагаар л харж болох аж.

Энэ бүгд түүнийг 18настай байхад эхэлжээ. Анх тэр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн Виржиния дахь булш дээр очиж үзэж байжээ. Тэр цагаас хойш Марк амьд ахуйдаа сая сая хүний шүтээн болж байсан хүмүүсийн оршуулга, булшыг эрж хайх ажилд дур сонирхолтой болжээ. Энэ хоббигоо тэрээр хамаатан садан тэр байтугай үерхдэг бүсгүйдээ хүртэл “халдварлуулжээ”.

Ийм хобби зарим нэгэнд хачин бүр уйтгартай санагдаж болох ч Марк үүнийг цагийг маш сайхан өнгөрүүлэх арга хэмээн үздэг байна. Тиймдээ ч тэр жилд 2-3 удаа аялж, үүндээ хоёр мянга орчим фунт зарцуулдаг ажээ. Энэ нь түүнд музейд зочилж, домогт хүний амьдралын талаар мэдэж авч байгаа мэт санагддаг юм гэнэ. Тэр Антарктикаас бусад эх газарт хэдийн хөл тавьжээ. Сиеттлд кун-фу тулааны мастер Брюс Ли, Мехикод Лев Троцкий, Бээжинд Мао Зедун, Венад Бетховен, Парист Шопен, Жейн Остин, Австрид Фердинанд, Лос-Анжелест Жонни Рамон, Наполеон Бонапарт зэрэг дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн 200 гаруй хүний нойрсч байгаа газар очиж үзсэн байна.

Одоо Марк Хойд Солонгост очиж, Ким Ир Сений бунханг үзэхийг мөрөөдөж байгаа ажээ. Дараа нь түүнийг Америкийн бүх Ерөнхийлөгчид болон Их Британийн Ерөнхий сайдуудын булш руу хийх аялал хүлээж байгаа гэнэ.

М.Далай

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.