Хуульчийн мэргэжлийн дүрэмд иргэдийн саналыг авна

1198

Энэ сарын 6-8-нд Монголын хуульчдын анхдугаар их хурал хуралдаж, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Монголын хуульчдын холбоог байгуулсан билээ. Анхдугаар их хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд Хуульчийн мэргэжлийн дүрмийг батлах асуудал мөн багтаж бөгөөд энэ уг дүрмийн төслийг нийт хуульчид болон олон нийтээр хэлэлцүүлэх зорилгоор анхдугаар их хурал түр завсарлаад байгаа билээ. Хуульчийн мэргэжлийн дүрэм нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах стандарт шаардлага, үүрэг хариуцлага, хариуцлага хүлээлгэх үндсийг тогтоох бөгөөд хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, прокурор, шүүгч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий бусад этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчлэх юм.

Энэхүү дүрмийг Хуульчдын их хурлаар батлаж, хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах хэдий ч нөгөөтэйгүүр иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн гэж ойлгож болно. Учир нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зорилго нь иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг тул тус дүрэмд олон нийтийн оролцоог хангах нь чухал юм. Тийм ч үүднээс энэ удаагийн ээлжит хэлэлцүүлгийг олон нийтийн төлөөллийг оролцуулж хийхээр болжээ. Хэлэлцүүлгийг 2013 оны аравдугаар сарын 3-ны Пүрэв гаригийн 13.00 цагт Хуульчдын танхимд зохион байгуулах юм байна.

Хуульчийн мэргэжлийн дүрэмд иргэний санаа бодлоо тусгах хэн бүрт тус хэлэлцүүлэг нээлттэй байх болно.

Хуульчийн мэргэжлийн дүрмийг www.legalinstitute.mn холбоосоор татаж авна уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ