Миранда Керр гудамжаар “нүцгэн” зугаалав

9981

Жүжигчин Орландо Блумын эхнэр Парисийн загварын долоо хоногийг өөрөөрөө чимлээ. Супермодель Миранда Керр усны болон дотуур хувцастай зураг авалтаас хэдэн сая долларын гонорар авдаг. Эхнэрээ ингэж нүцгэн байдлаар зургаа авахуулахад Холливудын жүжигчин Орланда Блум тэгтлээ татгалзаад байдаггүй.

Саяхан Миранда Керр загвар зохион бүтээгч Стелла Маккартнийн үзүүлбэрийн гол баатар болсон юм. “Цох”-ын охин Парисийн загварын долоо хоног дээр 2014 оны хавар зуны шинэ коллекциудаа танилцуулсан. Миранда тайзан дээр бусад загвар өмсөгчдийн хамт гарч, жинхэнэ шуугиан тарьсан билээ. Дараа нь тэр гадаа энгэр нь гүн ухлаадастай цагаан даашинзтай гарч ирсэн бөгөөд хөх нь бараг ил харагдаж байв. Гэсэн ч тэр ичиж, зовох байдал гаргасангүйгээр үл барам харин ч инээмсэглэж, түүний хөхөн дээр нүд нь унаж байгаа хүмүүс рүү гараараа даллан мэндчилсэн байна.

Ингээд лимузинд суугаад яваад өгчээ. Үүгээр Миранда Керрийн Парис дахь адал явдал дууссангүй. Ийм байдалтайгаар тэрээр бүх дэлгүүр хэссэн гэнэ шүү. Миранда “Chanel”-ийн дэлгүүрээр орж, шинэ хүрэм худалдаж аваад шууд шошгийг нь авахуулаад өмсчээ. Харваас тэр олны анхаарал өөр дээр нь хэт төвлөрсөнд залхсан бололтой.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.