МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэж буй эмнэлэгийг нууцалж байна

1353

МУ -ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн даруйдаа биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон.

Түүнийг эсийн алдагдалд орсон хэмээн онош тавиад байсныг БНСУ-ын эмч нар баталсан юм.

Одоо тэрбээр анх очсоноосоо биеийн байдал нь сайжирч бага зэрэг жин нэмсэн гэнэ. Мөн хоёр ч хагалгаанд орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эргээд ирсэн.

Хэдийгээр биеийн байдал нь сайжирч байгаа ч цаашид маш сайн гам барихгүй хэрэгтэй байгаа юм байна. Одоогооор түүний эмчилгээ хэдийгээр дуусах нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар он гартал ирэхгүй байх хэмээсэн юм.

Харин МАХН-ынхан даргыгаа Сөүлийн ямар эмнэлэгт хэвтэж байгааг ихээхэн нууцалж байгаа хэдий ч тэндэхийн монголчууд аль хэдийн эргэж тойроод эхэлсэн сурагтай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.