АН болон Шударга ёс эвсэл Д.Сумьяабазарыг тангараг өргөхийг дэмжсэнгүй

1571

Чуулганаар өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Сумъябазарыг тангараг өргүүлэх асуудал хэлэлцэгдэх байсан ч АН-ын бүлгийнхэн эсэргүүцсэнээр хойшиллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдаан эхлэх үед “Ард түмний сонголтыг баталгаажуулуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Д.Сумъяабазарыг тангараг өргүүлээд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцээд явъя” гэсэн санал гаргав.

Гэвч УИХ дахь АН болоод “Шударга ёс” эвслийн бүлгээс чуулганаар хэлэлцэх асуудалд Д.Сумъябазарыг тангараг өргөхийг дэмжсэнгүй. Ийнхүү Д.Сумъябазар ирэх долоо хоногийн ээлжит чуулганыг хүлээхээр боллоо.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин 202.179.20.249 MONGOLIA
MONGOLIA
ард түмэн сонгочихсон юм бишүү. ****