Буйр нуураас олдсон толгойн яс хирснийх болох нь тогтоогджээ

1608

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногт аварга том амьтны гавлын яс олсон талаар бид өмнө мэдээлсэн.

80 см урт уг амьтны толгойг тус сумын Засаг дарга хамгаалалтад авч, Монголын Палеонтлогийн хүрээлэнгийн ажилтнуудыг ирж танилцах хүсэлт илгээсэн юм. Тэгвэл уг ясны зургийг мэргэжилтнүүд шинжилж үзээд 15-20 мянган жилийн өмнө дөрөв дэх галвын үед амьдарч байсан савагт хирсний толгойн хэсэг болохыг тогтоожээ.

Энэхүү олдворыг Халхгол сумын “Ялалт” музейд хадгалахаар болсон бөгөөд ясыг нь бэхжүүлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна. Ирэх хавраас тус олдвор олдсон газарт Палеонтлогийн хүрээлэн малтлага хийх шийдвэр гаргасан гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.