Дэлхий рүү 400 метр урттай алуурчин–солир ойртож байна

6395

Эрдэмтэд 2032 онд дэлхийтэй мөргөлдөж мэдэх 400 метрийн урттай солир илрүүлсэн байна. “2013 TV135” индекстэй энэхүү бага гараг Крымын одон орон судлалын төвөөс хийсэн зураг авалтад илэрсэн байна. Тэнгэрийн биетийг ОХУ-ын “Ка Дар”, Буриадын “МАСТЕР” одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон Итали, Британи, Испанийн одон орон судлаачид ч баталсан байна. Ойролцоогоор 410 метр хэмжээтэй бага гарагийг харьцангуй аюултай солируудын ангилалд багтаасан аж. Учир нь түүний тойрог зам болон Дэлхийн тойрог зам хоорондын хамгийн бага зай 1,7 сая км юм байна. 2032 оны наймдугаар сарын 26-нд энэхүү солирын дэлхийтэй мөргөлдөх магадлал 63 мянгад нэг харьцаатай байх аж.

Энэ магадлал нь одон орон судлалы ухаанд аюул тарьж мэдэх өндөр эрсдэлтэйд тооцогддог аж. Есдүгээр сарын сүүлээр Дэлхийтэй 17 метрийн солир 11 мянган км зайтай зөрсөн билээ. Энэ оны хоёрдугаар сарын 15-нд Челябинскт, Чебаркуль нуурын ойролцоо солир унасан. Солир дэлхийн агаар мандалд орж ирээд 40 км өндөрт дэлбэрснээс 3,5 цагийн дараа дорно руу цагт 300 км хурдтайгаар тоосонцор чиглэж байгаа нь илэрсэн. Эрдэмтдийн дүгнэснээр дэлбэрэлтийн хүч нь 300 кт буюу 1945 онд Японы Хиросима хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 20 дахин их хүчтэй байсан ажээ. Солир унаснаас ОХУ-д нэг тэрбум рублийн хохирол учирч, 1,5 мянга гаруй хүн хохирсон гэдэг. 

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol 182.160.38.34 MONGOLIA
MONGOLIA
iim teneg medeelel oruulhaa boliochee!! ****
S 202.131.230.66 MONGOLIA
MONGOLIA
solir buuhaas omno helnii durem chini kill u bolhiim bn !
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ