П.Өлзийсайханыг шүүх хурал болно

777

Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханд холбогдох хэргийг шүүх хурал 11:00 цагаас болно. Түүнийг бусдад санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн хавар тавдугаар сараас хойш хорих 461-р ангид саатуулаад байгаа юм.

Энэ хугацаанд түүний өмгөөлөгч Л.Баттогтох болон түүний ар гэрийнхэн “Хууль хяналтынхан П.Өлзийсайханаас өшөө авахын тулд зохиомол хэрэг тулган хүлээлгэх гэж байна” хэмээн мэдэгдээд байсан юм. Гэсэн ч өмгөөлөгч Л.Баттогтохыг энэхүү мэдэгдлийнх нь төлөө бусдыг хэвлэлээр гүтгэн, нэр төрийг нь гутаасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.