Оюуны өмчийг мөлжигч “Мобиком”-ыг шүүхдэв

1295

Үүрэн телефоны геган­туудын нэг, басхүү хүнд сур­тал, болхи байдлаараа олны дургүйцлыг хүргэх болоод нэлээд удсан “Моби­ком” кор­пораци өнөө цагт хэрэг­лэгчдийнхээ эрх аш­гийг зөр­чин, ард түм­ний мөнгийг луйвардаж бай­га­а­­­­­гаа­раа ний­­гэмд нэ­лээд шуу­гиан тарих боллоо.

Учир нь тэд сая га­руй хэрэглэгчийнхээ ит­гэл найдварыг алдаж, ар­­гыг нь барах болсоор нэ­гэнт хэвшил болжээ. Ту­­­хайл­­бал “Мобиком” хэ­рэг­­­­лэгч­дээ шулж, уран бү­тээлч­дийн оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигласан тухай хүн бүр л мэдэх болсон. Тэдний энэ шударга бус үйлдэлтэй тэмцэхээр уран бүтээлчид ч эхнээсээ нэгдэж эхэлж байна.

Тэдгээрийн нэг нь МУГЖ С.Жавхлан юм.

Тодруулбал тус компани С.Жавх­лангийн уран бүтээ­лийг зарж 300 сая төгрөг­­ийн ашиг олсон нь тогтоогдсон. Ингэж ашиг олж байхдаа “Монголын бүх хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалах холбоо”-нд жилд 10 сая төгрөг өгдөг байжээ. Ингээд гавьяатыг тэмцээд эхлэхээр янз бүрийн хуурамч гэрээ байгуулах са­нал тавьж байсан гэдгийг С.Жавхлан хэлж байсан юм. Хуурамч гэрээ “шахах” заль мэх нь бүтэхгүй болохоор “Монгол контент” гэх охин компанийхаа нэрийг барьж, тус компани руу бүх луйвраа чихэж байгаа та­лаар өмгөөлөгч Ц.Монгол хэл­сэн юм.

Тиймээс тэдний энэ увай­гүй үйлдлийг тэв­чиж чадахгүй хэмээсэн С.Жавх­лан тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн тэрбээр “Мобиком”-ыг гадаадын хө­рөн­гө оруулалттай компани гэж сонссон. Гадаад хүн яаж Монголчуудыг хайрлах билээ. Ашиглаад хаяхаа л бодно. Ийм компаниуд ядуу буурай оронд шургалж орж ирчихээд бүх ард түм­нийг шулж өвдөг дээр нь сөхрүүлдэг. Олон нийт мэдээд ирэхээр хуурамч дампуурлаа зарлаж хэдэн антеннуудаа хаяад гараад явчихдаг шүү дээ” гэв. Ямартай ч уран бүтээл­чийн хэлж буй зүйл бүгд бодит үнэн гэдгийг “Мо­биком” ч өөрсдөө хүлээн зөв­шөөрсөн.

Тиймээс уран бүтээл­чид Оюуны өмчийг мөлжигч “Мо­биком”-той шүүх­дэл­цэ­хээр боллоо.

Мобиком ажил хэрэгч хүмүүсийг залхаахад хүрч байна

Хамгийн ихээр хэрэглэгч­дийг залхаахад хүрээд байгаа үүрэн телефоноор бас л “Мо­биком” шалгарчээ. Учир нь тэд элдэв урамшууллаар хэрэг­лэгч­дийн тархийг угааж эхлээд нэлээд хэдэн жи­лийн нүүрийг үзэж бай­гаа. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.