Анжелина Жоли, Брэд Питт нар 320 сая долларын гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зуржээ

1346
2013 оны 10-р сарын 19

Анжелина Жоли, Брэд Питт нар гэрлэхээр нэгэнт шийдсэн бололтой. Тэд хуримаа Хавайн арал дээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийхээ урьтал болгон хэдийн 100 хуудас гэрлэлтийн гэрээ байгуулж амжжээ. Хэрэв хамгийн их хүлээлт үүсгэсэн хуриманд шагнал олгодог бол Анжелина Жоли, Брэд Питт хоёр гардах байсан биз. Тэд хамтдаа долоон жил амьдарч, зургаан хүүхдийн эцэг эх болсон ч албан ёсооор гэрлээгүй байсан.

Энэ хугацаанд тэднийг хуримаа хийх гэж байгаа тэр бүү хэл салах гэж байгаа гэсэн цуу яриа хичнээн гарсныг хэлж мэдэхгүй. Шинэ мэдээгээр бол тэд энэ жилийн Зул сараар албан ёсоор эхнэр нөхөр болох гэнэ. Аав, ээжийнхээ гэрлэхийг эртнээс хүсэн хүлээж байгаа хүүхдүүддээ тэд бэлэг барихыг хүсч л явдаг байх.

“Grazia UK” сэтгүүлд бичснээр тэд 101 хуудас гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээ ёсоор хэрэв тэд салах бол нийт 320 сая долларын хөрөнгөний талаас илүү хувь буюу 176 сая нь Питтэд оногдох юм байна. Мөн энэд хүүхдүүдийн талаар ч дурдагдсан байсан нь мэдээж. Хэрэв эцэг эх нь салбал хүүхдүүд тэнцүү хуваагдан гурав нь Питтийг, гурав нь Анжиг дагах юм байна. Анжелина энэ гэрээг байгуулахад тийм ч таатай хандаагүй ч Питт түүнийг ятгаж зөвшөөрүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

М.Далай

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халаалт өнөөдрөөс өгнө