Албан хаагчдад захирамж боловсруулахад анхаарч ажиллах зөвлөмж өглөө

843

Засгийн газрын 1996 оны 265-р тоот тогтоолоор Төрийн байгууллага “Мэдээллийн цаг” зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний хүрээнд албан хаагчдад жилд 2-оос доошгүй удаа сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахыг заасан. Тогтоолын дагуу нийслэлийн ЗДТГ-ын хэлтсүүд 14 хоног тутам сургалт зохион байгуулж байгаа юм. Эхний сургалтыг Нутгийн захиргааны хэлтэс “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж байсан бол өнөөдөр Хууль, эрх зүйн хэлтсээс “Захирамжийн төсөл хэрхэн боловсруулах болон боловсруулахдаа юун дээр анхаарч ажиллах” талаар сургалт хийлээ. Сургалтыг “Юрис консалтус” ХХК-тай хамтарч явуулсан бөгөөд нийслэлийн ЗДТГ-ын албан хаагчдад тус компанийн хуулийн зөвлөх Д.Түвшинтөр мэдээлэл өглөө. Захирамжийн төсөл боловсруулахад нэр томъёо алдаатай, Засаг даргын бүрэн эрхэд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг үндэслэл болгох, өөрчлөлт орсон Засгийн газрын тогтоолыг ашигласан, албан бус ярианы үгээр бичсэн зэрэг нийтлэг алдаа гардаг. Эдгээр алдаа нь Захирамжийг хуулийн үндэслэлгүй болгох, хүчингүйд тооцогдох зэрэг эрсдлийг бий болгодог тул Захирамж боловсруулахад хуулийн зөвлөгөө авч, анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ